НИЙГЭМ
15 настай хүүгийн тоглож байсан бууны сум дэлбэрч, хүнд гэмтээжээ

Уржигдар /2021.01.21/ Дорнод аймагт 15 настай Г-г бууны сумаар тоглож байхад нь сум дэлбэрч, хүү биедээ хүнд бэртэл авчээ. Тодруулбал, 4х1хэмжээтэй марк тодорхойгүй сумыг заазуураар цохисны улмаас сум дэлбэрч, Г-гийн баруун гарын эрхий хуруу, зүүн гарын долоовор хурууны мах зулгарч, баруун хөлийн дотор талын шагай хэсэгт төмрийн үйрмэг зоогдож, гэмтжээ. Хэргийг өдгөө Дорнод аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Иймд эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдэд хор учруулж болзошгүй зэвсэг, сум, буу зэвсгийг хол тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
Хүүхдүүдэд бууны сум х########т, цохилтоос болж дэлбэрдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэйшдээ