НИЙГЭМ

Нийтийн тээврээр 20 мянган зорчигч үйлчлүүлжээ

Өнөөдөр /2021.01.24/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 635 автобус, 10 аж ахуйн нэгжийн 367 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 20,162  зорчигч үйлчлүүлжээ. 

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 635 автобус, 54 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин  байршлуудад  автотээврийн хяналтын улсын 1 байцаагч, 60 шалгагч ажиллаж байна. 

Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 236 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 19,353 удаа уншуулжээ.

Түүнчлэн өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Тиймээс үйл  ажиллагаа нь нээгдэж байгаа боон хүн их  цугладаг  худалдаа,  үйлчилгээний байгууллагууд гээд нийт 95  байршилд  нийслэл, дүүргийн 520 албан хаагч ажиллан,  халдвар хамгааллын  дэглэм сахиулах, үйлчилгээний байгууллагуудад  тавигдах  тусгах  нөхцөл шаардлага, нийтлэг  түр заавруудыг  мөрдүүлж ажиллахад нь  хяналт шалгалтын ажлыг хийж байна. 

Өргөн  хүрээнд зохион байгуулж буй энэхүү ажлыг Нийслэлийн онцгой байдлын газар  удирдлагаар ханган  ажиллаж буй юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button