УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

Өнөөдөр /2021.01.25/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

Хурлаар нэр бүхий хуулиудад Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригуудыг хүлээж авах эсэх тэргүүтэй асуудлуудыг хэлэлцжээ. Үүгээр Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр заалт дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж шийджээ.

МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн.

“Авлигын эсрэг хуучин хуулиар АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, зургаан жилээр томилдог байсан. Харин нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд санал болгодог болсон. Ерөнхийлөгч энэ заалт дээр хориг тавьсан. Хоёр дахь хориг тавьсан заалт нь АТГ-ын Дэд даргыг АТГ-ын дарга нь томилдог заалт. Хуучнаар мөн Ерөнхийлөгч санал болгож АТГ-ын Дэд даргыг томилдог байсан. Энэ хоёр өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдсан тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэлээ.

Мэдээлэл өгөхөд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 33.4-т Ерөнхийлөгч хуульд заагдсанаас өөр эрх мэдэл хэрэгжүүлэх боломжгүй болсон. Үүнтэй уялдуулж Авлигын эсрэг хуульд уг хоёр өөрчлөлтийг оруулсан юм.

МАН-ын бүлэн мөн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. МАНын хар санаатнуудаа гэж. Шүүнчдийг өөрсдийн дураар хөдөлгөж гөлөг болгож хулгай луйвраа ичих айх юмгүй хийх гэж улайрч байх шив.. Шүүгчдийн тусгаар улс байгуулах чинь МАНын шударга ёсуу?? Шүүгчид гэдэг том толгойнууд өөрөө өөрсдийгөө мэдээд томилоод авч хаяад тэр зууртаа Монгол улсаар тоглох нь зөвүү?? Шүүгчдээр МАНтоглрж байх адын шун#### хүслээ дарж шүүхийн тухай хуулиа иргэдийн эрх ашиг шаардлагад нийцүүлнэ үү?? Шүүгчдийг ард түмнээс сонгогдсон eрөнхийлөгч томилоод ард түмнээс сонгогдсон ИХ нь огцруулж хянадаг байж л тэнцвэртэй шударга болдог жамтай. Бусад орнуудад ч тийм систeмтэй.

  2. МАНын хар санаатнуудаа гэж. Шүүнчдийг өөрсдийн дураар хөдөлгөж гөлөг болгож хулгай луйвраа ичих айх юмгүй хийх гэж улайрч байх шив.. Шүүгчдийн тусгаар улс байгуулах чинь МАНын шударга ёсуу?? Шүүгчид гэдэг том толгойнууд өөрөө өөрсдийгөө мэдээд томилоод авч хаяад тэр зууртаа Монгол улсаар тоглох нь зөвүү?? Шүүгчдээр МАНтоглрж байх адын шун#### хүслээ дарж шүүхийн тухай хуулиа иргэдийн эрх ашиг шаардлагад нийцүүлнэ үү?? Шүүгчдийг ард түмнээс сонгогдсон eрөнхийлөгч томилоод ард түмнээс сонгогдсон ИХ нь огцруулж хянадаг байж л тэнцвэртэй шударга болдог жамтай. Бусад орнуудад ч тийм систeмтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button