Нийгмийн
БЗД-ийн Онцгой комисс: Жагсаалд оролцсон иргэдээс шинжилгээнд хамрагдаарай

Сүхбаатарын талбайд олон нийтийн цуглаанд оролцсон Баянзүрх дүүргийн харьяалалтай болон түр оршин суугаа иргэдийг шинжилгээнд хамрагдахыг тус дүүргийн Онцгой комисс анхааруулжээ. Шинжилгээнд хамрагдахын тулд https://eruul.gerege.mn/ сайтаас цаг авч, боломжит цагаа сонгон дараах шинжилгээний цэгүүдээр үйлчлүүлэх аж.
Шинжилгээ авах байршлууд:
- 84-р сургууль
- 48-р сургууль
- 69-р сургууль
- 133-р сургууль
- 142-р сургуулийн байранд тус тус шинжилгээ авч байна.