НИЙГЭМУЛС ТӨР

"Цалинтай ээж”-ийн 50 мянгыг ирэх долдугаар сараас түдгэлзүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ талаар танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ оны эхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал алхам болсон. Энэ хуулийг хэлэлцэж батлахад АН-ын бүлэг идэвхтэй оролцож ажилласан. Гэхдээ хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайн нягталж үзэх, хоригийн үндэслэлийг сонсож танилцах шаардлагын үүднээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.

Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой цаг хугацааны зохицуулалттай, түүнчлэн намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярилцаж тохирсон учраас АН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-26 16:15

Үндсэн хуулийн цэц гэж Монголын ард түмнээс тасарчихсан ийм байгууллагыг татан буулгья! Ээж нарт арай гэж олдсон таван төгрөгийг олгохыг болиулах зогсоох шийдвэр гаргасан цэц нэртэй тэнэг шүүх байсны хэрэггүй татан буулгья!

Зочин
Зочин
2021-01-26 16:19

XUULID NI "ETSEG" GESEN UG NEMEED L BOLOO BISHUU???

зочин
зочин
2021-01-26 17:43

Чинзориг м�##�чид хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэвэр олгох боломжоор олон тэрбум төг өгөхөөр болгож эхчүүдээс мөнгийг нь хасахнээ. Нөгөө эмэгтэй гишүүд хаачсан бэ.

Зочин
Зочин
2021-01-26 18:31

Yanaa boliosoi

Зочин
Зочин
2021-01-26 18:35

Өөр хийх ажил бхгүйн бхдаа

Мэдрэлүүд
Мэдрэлүүд
2021-01-26 19:39

Нэмж юм хийхгүй. Хийсэнээ буцааж солиод холиод хэдэн цаас тонших л арга сүвэгчилж суух юм. Мэдрэл муутай
Ширэн нүүртэй шун�##�ын туламууд

Зочин 2
Зочин 2
2021-01-26 20:07

Хэдэн ээж амаараа шороо үмхэх нээ.Зовох нээ зовох нь.

Зочин
Зочин
2021-01-26 22:20

ogtsor novshnuudaa

tt
tt
2021-01-26 22:21

ogtsor novshnuudaa

Зочин
Зочин
2021-01-26 22:22

hasah bish arin ch nemeech taanuus

Uhaant zarts Usan teneg han huu
Uhaant zarts Usan teneg han huu
2021-01-27 00:26

wattaaa fuck....yu hutsaad bgan...uhsen bas.ish ter 50 ar yu hin gj hdn joohn huuhdee ideh hool huns; Gerel tsahilgaana toldin...
.ajilj bhda tatwar ogool bdag ogood bdag ...tgsen yg torod heregtei uyd n 50g ogdg bj..yuuuuun ajil demjih gj...herwzee ingj yum bol Mongolian hun Amin osolt zogsono; harin ta narin pocket duurshd.... bitgii iim easy yum oilghgui bgaach.....fuck ..sn oilgohgui bwal e.zasgiin hiicheeldee suugad ter orj bgaa eejuud her ih tatwar tolj her baga mongo gedgiig hararai..us human dere ter tatwar tolson mongo odo ashiglaj bgaa shd....

Зочин
Зочин
2021-01-27 02:09

Солиотой новшнууд чинь!! Очиж очиж ээж нарын ц�##�инг хаснаа@@ Аятайхан л байж үзээрэй!!

Irgen
Irgen
2021-01-27 19:30

76d mongogvi amidral meddeg hvmvvsiig songomoor bnaa tenger iin ow horongo owloj awdag luiwarchid iig bvgdiig buulgamaar bna shvv eejvvdee

Бүрнээбаяр
Бүрнээбаяр
2021-01-27 23:39

Tsar tahaltai hetsvv ved hvvhden tejeej bgan ter mngoor

Mongol
Mongol
2021-01-28 12:50

Ih olon ger bul salalt bolhondee.mongol zaluuchuudaa archaa muutaigaa martchihsan yum bhdaa.nuhruud ni ehneruudee ad uzeed hadamuud ni nud uzuurleed enuuntei enuungui tenegduu zaluuchuudaas ni bolj ih salalt bolj bhad buur l nemj bgaan bndaa.uls dayaar buun buun unchin huuheduud.enuugeer chin urh tolgoilson eejuud ch gurilaa avj udurt gants gamibir hairj ugdugiinshdee .jil bolgon hort havdaraar 3say hunees chin heden 1000 uhej uregdej bn.uls ornii hun amiin usultnd huvi nemer oruulj bgaa eejuudiig shalbagt ungaah gej bgaa yum bailguidee

Холбоотой мэдээ

Back to top button