ДЭЛХИЙ
Тажикистан улсын Ерөнхийлөгч: Бид коронавирусийг ЯЛСАН

Тажикистан улсад коронавирусийн 13714 тохиолдол бүртгэгдэж, 91 хүн амиа алдсан юм. Харин сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 15 хоног халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж.
Тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Парламентад үг хэлэх үеэрээ коронавирусийн халдварыг ялсан хэмээсэн байна. Тэрбээр “Манай улсад коронавирус байхгүй. Бид коронавирусийг ялсан. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй” гэжээ.