Нийгмийн

Зах, худалдааны төвүүд иргэдээс тооцоогоо бэлэн мөнгөөр авч байсныг илрүүлжээ

Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны нэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмж өгчээ.

Шалгалтаар холбогдох хууль, заавар зөвлөмж зөрчсөн 925 зөрчлийг илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 580 зөрчлийг газар дээр арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өгчсөн байна.

Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлын хүрээнд томоохон барааны зах, худалдааны төвүүдэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.

  • Хүн амын төвлөрөл их,  хүн хоорондын зай барих боломжгүй
  • Үйлчлүүлж буй хүний бүртгэл хөтлөлт хангалтгүй, QR код хангалтгүй, үйлчлүүлж буй иргэд утас байхгүй, И-баримт аппликешн хэрэглэдэггүй,
  • Агааржуулалт, агаар сэлгэлт хангалтгүй,
  • Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, санамж, зурагт хуудас байршуулаагүй
  • Халуун хэмжиж, хяналт хийж буй ажилтан тогтмол суухгүй, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэхгүй,
  • Лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй,   
  • Гадна павильон болон өдөрт машинаас худалдаа эрхлэгч нарыг зай бариулах, гар ариутгал, худалдаа эрхлэгчдийн өдөр бүр халууныг үзэж бүртгэдэггүй,
  • Нэг хаалгаар орж, гарч зай хэмжээ алдагддаг,
  • Орчны бохирдол ихтэй,
  • Бага насны хүүхдүүд их үйлчлүүлж байгаа,
  • Хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг,
  • Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу,
  • Халдваргүйтгэлийн зориулалтын бодис хангалтгүй,
  • Тусгаарлах өрөө бэлтгээгүй,
  • Ариун цэвэр муу, худалдан авалт нь бэлэн мөнгөөр ихэвчлэн хийгддэг
  • Задгай талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүндрэлтэй

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2021-01-26 18:36

бүх газрууд орлогоо бодоод бэлэн мөнгөөр худ�##�даа хийж л байгаа ш дээ.

Зочин
Зочин
2021-01-26 19:34

Бэлэн мөнгөөр хийвэл хийнэ л биз. кассчин бээлийтэй.

Халиун
Халиун
2021-01-26 19:49

Начинзаан ломбард баримт өгөхгүй юм ер нь олсон хүүндээ баримт өгөх ёстой юу үгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button