Нийгмийн

Л.Маамуу: Шинжилгээний цаг яаж авдгийг мэдэхгүй, хүн гуйж ЦАГ АВАХУУЛСАН

Нийслэлийн шинжилгээний цэгүүд энэ сарын 14-ний өдрөөс эхлэн зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж буй. Ингэхдээ ажлын өдрүүдэд иргэдээс шинжилгээ авч, амралтын өдөр зөвхөн албан хаагчдаас шинжилгээ авч байгаа юм. Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Гуравдугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход 20 гаруй иргэн шинжилгээ өгөхөөр тус сургуулийн гадна зогсож байв. Тэдгээр иргэдийн дунд цаг авсан иргэд, цаг авч амжаагүй ч иргэд байлаа. Мөн цаг авсан ч шинжилгээ өгч чадаагүй иргэд байв.

Сэлэнгэ аймгийн иргэн Л.Маамуу Эгч нь шинжилгээний цаг аваагүй ээ. Дөнгөж сая алхаж ирлээ. Сэлэнгийн Сайхан сумаас холбогдоод өнөөдөр шинжилгээгээ өгөөрэй, маргааш автобусаар татаж авна гэж хэлсэн. Шинжилгээний цаг авч мэдэхгүй болохоор хүн гуйж авахуулсан. Өнөөдрийн цаг дуусчихсан, маргаашийн цаг л байна гэнэ лээ. Гуйж байгаад л ороод шинжилгээгээ өгчихмөөр байна. Маргааш унаа ирэх учир үүнээс өөр арга байхгүй. Дахиад хэзээ ч автобус ирж, татаж авах юм билээ. Миний хувьд эмнэлэгт хэвтэж байгаад аравхоёрдугаар сард гарсан. Гарснаасаа хойш л нутаг руугаа явах гэж үзлээ. Тиймээс ямар ч байсан гуйгаад үзнэ дээ.

Өмнө нь цаг авдаггүй байхад гурван ч удаа шинжилгээ өгсөн. Тэгэхэд цаг зогсож байж шинжилгээ өгсөн. Уг нь цаг авчихвал иргэд ажлынхаа цаг, заваар ирээд шинжилгээгээ өгчих юм байна. Гэхдээ цаг авалгүй зайгаа барьж зогсож байгаад шинжилгээ өгсөн нь амар нь юм байна. Цаг авсан ч холоос ирж байгаа иргэд түгжирч, саатаж, цагаасаа хоцорч байна. Бас хөдөө орон нутгаас ирсэн иргэд яаж цаг авахаа мэдэхгүй байна. Миний хувьд бол цаг авч байснаас хэдэн цаг даарсан ч хамаагүй ингээд зогссон нь дээр юм уу л гэж бодож байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button