Нийгмийн

ХОВД: Хамт амьдардаг ГУРВАН хүний нэгээс нь халдвар илрээгүй

Ховд аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж байна.  

Онцгой комисс “Энэ сарын 23-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар дунд сургууль дээр 320 иргэнээс шинжилгээ өгсөн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу 24-нд бүгд сөрөг гарч, 25-нд автобус Ховд аймаг руу хөдөлсөн. Харин Ховд аймгийн Дарви сум руу нэвтрэхийн өмнө түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн хоёр иргэний төрсөн дүүг хамт тусгаарласан. Өөрөөр хэлбэл, хамт амьдардаг гурван хүний хоёроос нь халдвар илэрсэн ч дүүгээс нь халдвар илэрсэнгүй. Тэгэхээр халдвар аваад удаагүй байх.

Халдвартай болох нь батлагдсан эдгээр иргэд Сонгинохайрхан дүүрэгт нийтийн байранд амьдардаг байна. Тухайн автобусаар ирсэн 41 иргэнийг маргааш Улаанбаатар руу тусгай үүргийн онгоцоор  явуулахаар боллоо. Халдвар авсан хоёр иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж, бусад иргэдийг тусгаарлана. Онгоцны зардлыг улсаас даана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button