Нийгмийн

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт газардана

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.

Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна.

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм.

“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн энэхүү нислэгээр нийт 43 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ болон тусгаарлах байранд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button