НийгмийнНИЙГЭМ

Баянгол дүүргийн X хорооны Засаг даргын өрөөг эвдэж, хууль бусаар нэвтэрчээ

Баянгол дүүргийн 10-р хорооны Засаг даргын суудлын төлөөх маргаан ширүүсчээ. Тодруулбал, Засаг Даргын өрөөний хаалгыг дуудлагаар түлхүүр онгойлгодог иргэнээр эвдүүлж орсон аж. Тус хорооны Засаг Дарга н.Солонго:

“2021.01.21-ны өдөр би өглөө 09.00 цагт ажил дээрээ ирээд 11.000 цагийн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр аваад гарсан юм. Тэгэхэд Баянгол дүүргийн тамгын газраас Хуулийн хэлтсийнхэн тань руу холбогдож байна. Ажил дээрээ яаралтай ир гэсэн. Ямар асуудлаар ирэх вэ гэхэд “Ажлыг тань шалгах гэж байгаа юм. Ажил хүлээлцэх гэж байна” гэх хариултыг өгсөн. Би өнөөдөр завгүй, очих боломжгүй гэхэд төд удалгүй Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга буюу н.Нарангэрэл залгаж яаралтай ир гэсэн. Би мөн л боломжгүй гэдгээ хэлэхэд, дүүргээс ирсэн хуулийн хэлтсийнхэн надад ирсэн захирамжийг ажилчдад маань уншиж танилцуулаад гарын үсэг зуруулахыг шаардсан. Ингээд намайг ажлын байран дээр ирэхийг хориглож, ажлын цоож цуурга эвдүүлж ороол сольсон байсан” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. улс төрийн ####бан туша#### дээр ингэж гонжрох ямар ч шаардлага байхгүй зүгээр л өгчих хэрэгтэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button