НИЙГЭМ

Ирэх сард Токио, Сөүл, Истанбулаас 840 иргэнээ татаж авна

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ирэх сарын тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцууллаа.

Тэрбээр “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар,
  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар,
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Тус нислэгээр нийт 840 орчим иргэн эх орондоо ирэх юм. Цаашид дотоодын халдварын нөхцөл байдал болон тусгаарлах байрны нөөц бололцоондоо тулгуурлан боломжтой бол ирэх сард Токио, Сөүл чиглэлд нэмэлтээр хоёр нислэг хийхээр урьдчилан төлөвлөж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button