Нийгмийн

Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, 10 заалт бүхий шийдвэр гаргалаа

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

1. Тарны гүүрэн дээр байнгын хяналтын цэгийг төвлөрүүлж, голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийг бүртгэх, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, тусгай зөвшөөрлийн QR кодыг шалган нэвтрүүлэх

2. Улаанбаатар хотоос Бүрд сумыг дамжин өнгөрч, Баян-Өндөр, Есөнзүйл, Сант сум руу зорчих замд хяналтын цэг байгуулах

3. Улаанбаатар хотоос хүнс, бараа тээвэрлэн ирж байгаа авто тээвэр Онги голын хяналтын цэгт аймгийн Шуурхай штабд бүртгүүлэн ачааг буулгах ба тухайн тээврийн хэрэгслийг хяналтын цэгээр буцаан гаргах

4. Халдвар, хамгааллын дэглэм зөрчиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах

5. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 2021 оны 01 дүгээр сарын 28-аас 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хориглох

6. Улсын чанартай төв зам дагуу хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох

7. Шатахуун түгээх станцуудын нийтийн эзэмшлийн талбайг стандартын дагуу камержуулах, ажилтнуудад халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх

8. Бүх шатны гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангаж ажиллах

9. Голомтот бүс нутгаас ирж, гэрийн ажиглалтад орсон иргэдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх

10. Арвайхээрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг хатуу хяналт дор зогсоолгүйгээр нэвтрүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг өгөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button