НИЙГЭМ

МУУГЗ Л.Эрдэнэбулган таалал төгсжээ

МУУГЗ, дуучин, жүжигчин, нэрт найруулагч, Монголын сонгодог урлагийн нэгэн их уул Л.Эрдэнэбулган таалал төгсжээ. Түүний хийсэн, бүтээсэн их өв өнөд дурсагдаж, үр хойчисдоо үлгэр болон үлдэж, Монголын ард түмний сэтгэлийг үеийн үед дүүргэн баясгах болно. Талийгчийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Түүний намтраас:

Лхагваагийн Эрдэнэбулган 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат \Цонхлон\ сумын Бухын гол хэмээх газар төрсөн.
• 1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин
• 1960 оны гуравдугаар сарын 15-аас УХДТ-т найрал дуучин
• 1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн
• 1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин
• 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн
• 1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

Л.Эрдэнэбулган нь УДБТ-т гоцлол дуучнаар арваад жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм. 1968 оны арваннэгдүгээр сард Амгаланбаатар хотын Жанжны клубт Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа УДБТ-ын тайзнаа “Эрдэнэбулганы” хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ. Энэ тухайгаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санаж, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан...” хэмээжээ

Л.Эрдэнэбулган бол сайн дуучин, жүжигчин төдийгүй дуурийн авъяаслаг найруулагч тул Монголын хөгжмийн театрыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гавъяатан. Түүний найруулан тавьсан, захиалан хийлгэсэн дууриуд Монголын сонгодог урлагийн төвшинг дэлхийд харуулж байна.

1980-аад оны эхэн үеэс надад тодорхой шинэчлэл хийж, дуурийн урын санг Монгол бүтээлээр баяжуулах шаардлага тулгарав. Сэдвийн болоод хөгжмийн хувьд шинэ хөг аялгуу, арга барил хэрэгтэй болов. Эрэл хайгуул ч хийлээ. Ингэснээрээ би театрын урын санд шинэ залуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг оруулж ирж шинэчлэлийг эхлүүлж чадсан юм.

Л.Эрдэнэбулганыг Баатар вангаар нь ямар кино жүжигчин бэ гэдгийг үзэгч олон сайн мэднэ. Харин 1993 онд найруулсан “Учиртай гурван толгой” кино дууриараа тэр Монголын кино урлагийн хөгжлийн түүхэнд томоор бичигдэх гавъяатай нэгэн. Учир нь фильм опера хэмээх энэ төрлийг Монголд анх удаа оруулж ирсэн кино найруулагч бол Л.Эрдэнэбулган. Энэ бол маш хэцүү төрөл. Арга байхгүй кино урлагийг мэддэг, мэдэрдэг, тогоонд нь чанагдаж явсан хөгжмийн театрын найруулагчийн л хийх ажил.


Намтрыг МУАЖ, кино найруулагч Г. Жигжидсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-28 08:13

Авъяаслаг уран бүтээлч уха�##�аг нэгэн байсандаа.УМ МА НИ БАД МЭ ХУМ.

Зочин
Зочин
2021-01-28 09:01

Ум ма ни бадмэ хум Ум ма ни бадмэ хум Ум ма ни бадмэ хум

зочин
зочин
2021-01-28 13:27

гүн эмгэнэл илэрхийлье Ум ма ни бад мэ хум

Холбоотой мэдээ

Back to top button