НИЙГЭМ

ТЕГ: Уралдаанд амжилттай оролцсон бол шагналынхаа 5 хувийг татварт өгнө

Дубай хотноо зохион байгуулагдсан "PUBG Mobile global championship" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Zeus clan баг амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж, 100 мянган ам.доллараар шагнуулсан.

Харин уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай олон нийтийн сүлжээнд гарсан юм. Түүнчлэн цахим спортын төрлийг цаашид бусад спортуудтай адилтган үзэх хэрэгтэй, татвараас чөлөөлөх нь зөв гэхчлэн байр сууриуд хөвөрсөн.

Тэгвэл Татварын ерөнхий газар уг асуудалд дараах тайлбарыг өгчээ:

 "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-д урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг.

Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм.

Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг юм шүү. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн залуустаа баяр хүргэе".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
()
()
2021-01-28 09:00

Бага з�##�уугаасаа хуулийн дагуу татвараа төлөөд сурчихв�##� өөрсөд чинь хэрэгтэй. Ядаж л бусдыг татвараа төл гэх нүүртэй болно

Холбоотой мэдээ

Back to top button