НИЙГЭМ

ЭХЭМҮТ-д дөрвөн настай хүүд хагалгаа хийж, ходоодноос нь 56 соронз гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-ийн мэс заслын багийнхан соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийсэн байна. Үүгээр хүүгийн ходоодноос 56 жижиг соронз гаргаж авчээ.

Хүүд 20 хоногийн өмнөөс цустай хүндрэх шинж тэмдэг илэрч, өнгөрөгч долоо хоногт ЭХЭМҮТ-д ирж хэвтээд маргааш нь шууд мас засалд оржээ. Ингэхэд олон тооны соронз залгиснаас үүдэж ходоод нь хоёр газарт, нарийн гэдэс нь гурван газар цоорсон байж.

Мэс заслын багийг ахалсан эмч А.Цэнджав “Хүүхэд өнөөдрөөс хоолондоо орж байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ соронзтой тоглоомоор тоглуулах бол эрэг, боолтыг нь сайн шалгаж байхыг анхааруулмаар байна” гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button