Нийгмийн

УИХ: Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг л хүлээн авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын:

  • Авлигын эсрэг хууль
  • Шүүхийн тухай хууль
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ.

Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлэг Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хүлээж авах боломжгүй, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах боломжтой гэж үзээд байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн олонхын саналаар:

  • Авлигын эсрэг хууль
  • Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хүлээж авах боломжгүй хэмээж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан нийт 29 зүйл заалтын хоригоос хоёрыг нь л хүлээн авах боломжтой гэж үзээд байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-28 20:16

Ерөнхийлөгчийн хоригийг бүгдийг хүлээж авах байсан МАН хэт бүлэглэн хандаж бга нь харамс�##�тай Нэг намын хүнд сурт�##�д дарагдлаа МАН үнэхээр дураараа авирлаж толгой бүлэглэлүүд нь санаархлаа хэрэгжүүлэх эхлэл хийж эхэллээ Ард түмэн босно бослогыг ямар ч санаархлаар хэн ч удирдах боломжгүй Зөвхөн ард түмэн засгийн эрхийн төлөө

Холбоотой мэдээ

Back to top button