НИЙГЭМ

Гэрийн тусгаарлалт зөрчсөн гурван иргэнийг саатуулжээ

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас гэрийн тусгаарлалтын дүрэм зөрчсөн иргэнийг хамт байсан гурван хүний хамт нэгдүгээр сарын 28-ны 07:30 цагт илрүүлжээ.

Тодруулбал, тухайн иргэн гэрийн тусгаарлалтыг зөрчин хүмүүстэй уулзжээ. Улмаар тус аймгийн цагдаагийн газраас тэдний байгаа газрыг илрүүлэн саатуулж, тусгаарлах байранд хүлээлгэн өгсөн байна.

Өндөр эрсдэлтэй энэ цаг үед орон нутагтаа ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж, иргэний үүргээ биелүүлэн өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ цар тахлаас хамгаалан, хариуцлагатай байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button