УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Яваандаа Орон нутгийн хөгжлийн яам байгуулж болно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдож буй сайд нартай танилцаж байна.

Үүгээр УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийг батлуулсан. Сайд нар бодлогоо томоор харж, салбар хоорондын түншлэлийг барьж ажиллаарай. Нийгэм, хүрээлэн буй орчиндоо ээлтэй бодлого хэрэгжүүлээрэй. Ногоон хөгжил буюу эдийн засагт тустай байхаас илүү байгаль орчинд ээлтэй хөгжлийг илүүд үзээрэй. Иймд ялангуяа БОАЖ-ын сайд энэ чиглэлд сайн анхаар. Иргэд төрийн үйл ажиллагааг хурдан шуурхай, ил тод байлгахыг шаардаж байгаа. Хэн сайд болохоос үл хамаарч, төрийн үйл ажиллагаа тогтвортой, алсын хараатай, урт хугацааны бодлого барьж ажиллах хэрэгтэй. Т.Мөнхсайхан сайд олон шинэ зүйлийг амжилтыг тавьсан.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Сайд нарт амжилт хүсье. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хамгийн том эрхийг авсан, хамгийн тогтвортой ажиллаж болох Засгийн газар байгуулагдсан ч багахан хугацааны дотор бүрэлдэхүүн өөрчлөгдөж, олон түмнийг гонсойлголоо. 1990 оноос хойш Засгийн газрын дундаж наслалтыг 1.6 жил гэж ярьж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дахиж ийм зүйл битгий болоосой гэж хүсэж байна. Иймд эрч, хүчтэй, өмнөх Засгийн газруудын барьж авч чадахгүй байсан сэдвүүдийг барьж аваарай. Энэ ковидтой тэмцсэн жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хэдэн төгрөг зарцуулсан бэ. Мөн 2021 он дуустал дахин хэд зарцуулагдах вэ гэдгийг асуумаар байна. Ерөнхий сайдаас Орон нутгийн хөгжлийн яамыг байгуулж болохгүй юу гэж асуумаар байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Ковидтой тэмцэхэд 2020 онд 2.4 их наяд, 2021 онд 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Эрчим хүч, хог усны төлбөр, халамжийн мөнгөнүүд, татварын алданги, ийм байдлаар зарцуулагдаж байгаа. Хоёр дахь асуултад, улс орнууд ер нь юу хийх вэ гэдгээ тодорхойлж, үүндээ тааруулж бүтцээ зохиодог. Дундаж орлоготой иргэдээ дэмжье гэвэл энэ бүтцээ гаргаад, зорьсондоо хүрээд татан буулгаад явдаг. Дээрээс нь төсвийн бодлого уялдах ёстой. Тэгэхээр намар байгуулагдах шинэ хоёр яам сайн ажиллаж, үр дүнд хүрээд явбал Орон нутгийн хөгжлийн яам байгуулахыг байж болно гэж үзэж байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ард түмэн
ард түмэн

за больж үз 3 хан сая хүн аитай улсад бараг 3 саяуулаа төрийн алба хашдаг болох нь дэндүү данхайсан төрийн бүтэцтэй ажил хийдэггүй зүгээр тэжээлгэсэн төрийн албан хаагчид чинь одоогийн байга яамдууд чинь бүр илүүдээд бна шүү Оюун эрдэнэ ээээ болиоч ээ энэ цар тахлын үед хувийн хэвшлүүд чинь ажилларгүй татвар бүрдэхгүй дээр нь энэ ажил хийдэггүй олон төрийн албан хаагчдыг цалинжуулах мөнгаөө хэмнээч ээээ

иргэд
иргэд

төрийн данхайсан томоос том бүтэц эдийн засаг чтнь даахгүй шүүүүүү

Холбоотой мэдээ

Back to top button