Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдоржийг дараах шалтгаанаар, би өөрөө урьсан
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдож буй сайд нартай танилцаж байна.
Үүгээр УИХ-ын гишүүн Т.Доржханд Ц.Нямдоржийг ЗГХЭГ-ын даргад нэр дэвшүүлсэн шалтгааныг Ерөнхий сайдаас тодрууллаа.
Ингэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Түүнийг би урьж ажиллаж байгаа юм аа. Хоёр шалтгаан байна. Нэгт, БШУ-ны сайдыг маш чухалчилж, УИХ-ын гишүүд дундаас сонгох шаардлага үүссэн. Иймд ЗГХЭГ-ын суудал дээр гишүүн сайд байх боломжгүй болсон.
Нэг талдаа Ерөнхий сайдыг хууль зүйн алдаагүй ажиллахад түшиг болоосой гэж. Манай танхимын ихэнх сайд нар залуу. Тэгэхээр ахмад, залуу үеийн алтан холбоо байх ёстой. Энэ тал дээр Ц.Нямдоржийг туршлагатай хүн түшиг болоосой гэж урьсан.
Хоёрт Эрдэнэтийн 49-өөс эхлээд эрүүдэн шүүсэн асуудлуудад цэг тавих ёстой байна. Өнөөдөр шийдвэр гаргасан хүмүүс нь ял аваад, зохион байгуулсан хүмүүс нь сул явж байгаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг ухарлах ёстой гэж үзэж байгаа учраас түүнийг урьсан. Миний итгэл үнэмшлийн ч, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ч гарсан шийдвэр. Хүндэтгэлтэй хандаарай гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ, гэм зэмгүй улсуудыг цагаатгах нь ээ.
нямдорж өвгөнийг урина гэдэг мэдэхгүй дээээ
2 дахь шалтгаан чинь байгаа онохгүй бна. Эрүүдэн шүүсэн, Зоригийн аллагын хэргийг мухарлан дуусгахад нөлөөлөх зорилгоор Нямдоржийг авчирч, нөлөөлөх гэж ородоно гэсэн үг үү? Гаад асуудлыг чинь АТГ, ТЕГ, прокурор, шүүх гээд гаднаас нөлөөлөх ёсгүй байгууллагууд мэнгэтээр заалгахгүй хийхээр хуулиар заасан үүрэгтэй.
Зөв шийджээ. Зөв бодолтой л залуу байна. Ахмад хашир туршлагатай хуульчийг хажуудаа ажилуулна гэдэг чинь маш зөвөө. Эрдэнэтийн 49% ийг ямарч байсан эргүүлж авчирсан хүн шүү. Тэрний үр шимийг хүртчихээд л муулаад сууж байгаа хүмүүс дээ бид нар чинь.
naad menge n gololson nuhur chn zaluu vedee zow zvil zaadag bga daa????????
Мэдэхгүй юм даа, насаараа тѳрд зүтгэхдээ дандаа эсрэг талын гол дүрд тоглож байсан их л муу хүн гэж ойлгогддог шүү дээ?! Хэрэг явдал буруугаар эргэвэл тэр цагт харамсан гэмшивч оройтсон байх болно доо?! Залуу хүн гэхэд их хуучинсаг сэтгэлгээтэй байна шүү! Ѳѳдтэй юм болохгүй л болов уу?!
шахаанд орж буруу шийд гаргаснаа өнгөрсөн хойно нь гэмшвээ
Хэрэггүй хүндээ
ам ажил 2 зөрнө гэж энэ дээ
Nymkaa hatuu samar baij boloh ch. Mongolchuudiin dund ih ner hund muu hun. Elbegdorj. Hurts 2iin erleg shuudee. Ter 2iig bh estoi gazar n yavuulj . chimgee sodnomdorj 2iig sullah heregtei. Ene heregt nymkaa mash ih holbootoi nuluutuo
Хуулийг гууль болгоход гаршсан,АЛТАН мэтийн гэмт хэрэгтнууд болон Рио тинтогийн гол хамгаалагч ийм хунд итгэж болж бгаа юм уу? Олон жил хууль зуйн яамыг толгойлсон ,хууль батлалцсан гэтэл монгол улс хуульгуй улс шиг болтлоо ялзарсны хамгийн том буруутан Нямдорж бхад яагаад энэ хунийг урьсан юм бол,буруу залаад будлиулаад эхлэх вий дээ.
Алаагүй гэж хэн мэдээд байна
Бөлдөгдүүлчихээд бас би урьсан нтр гэчихжээ, хахахаха
Chini hudlaa popdood hiigeegui ajliig hiigeesei.Shudarga 5 Chimgee.Sodnomdarjaa 2 iig gargana gj garaad odoo yasan.Hurts hulgaichiinhaa tolgoig ileed suuj bga Hudalch Huukiin tolgoigoor bitgii ajillaarai.Nymdorj 2 ydarsan mungegui .2 hunii tulee ajillaj shorongoos n gargaj egeesei gj mash ih husch bn.Nymdorjoos busad n Hurtsiin gar huluud bga shuu.Avilgaliin munge baitgui ideh hoolgui ar ger.ur huuhed.80 garsan ehiig n ta nar toohgui soliorch yvaa shu
Түгжилдэнэ дэ....хөөрхий
3 дахь шалтгаан. Риотой зузаан харьцаатай, уул уурхайнхантай харилцаж сурсан туршлагыг нь Оюу толгойтой ойртож дотносохд ашиглах
МАН Даваасүрэн Болорчулуун Б Энхбаяр Ж Энхбаяр нарыг яамдын сайдаар томилсон бол ард түмэнд хэрэгтэй байлаа
ehlvvlsen ajilaa duusga gj ajiluulj bn gj tov todorhoi heleed bhd l mushgin guiwuulad bh hvmvvs ymdaa neere
Шаагаад л. Риотинтотой хэлэлцээ хийнэ нтригээп өөр хүн урьцан бснаа шахуулчихаад ккк. Бо яам чухал нь харин үнэн шүү сайн бн.
хууль зүйн сайд дээр ахынгаа авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй болно.Харин хуульч Энхбаяр ,Сүхбаатар 2 -ыг сайдаар ажиллуулах хүмүүс байсан даа.Нямка,Чинбатын охин 2-ыг авсан нь мордохын хазгай боллоо доо.1 жил тэсвэл их юм даа.
Оюун-Эрдэнэ аргагүй л сул бна, үнэхээр болоогүй шал түүхий бна даа хөөрхий