Нийгмийн

Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 2 иргэнийг гэрт нь тусгаарлажээ

Дархан-Уул аймагт коронавирусийн 45 тохиолдол бүртгэгдэж, бүгд эдгэсэн бөгөөд дахин халдвар бүртгэгдэхгүй ногоон бүс болоод байсан билээ. Гэвч энэ сарын 27-нд тус аймагт дахин коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн юм. Тодруулбал, Улаанбаатараас очсон хүнс тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Түүнийг Улаанбаатар хотод авчирч, тусгаарлан эмчилж эхлээд буй. Тухайн иргэний ойрын хавьтлын 2 иргэн, дам хавьтлын 234 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа аж. Улмаар тус аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 1238 иргэн байгаа юм байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button