Нийгмийн

ГОВЬСҮМБЭР: “Гоё амтат зоог”-т хоол идсэн иргэд шинжилгээ өгөөрэй

Дорноговь аймагт Улаанбаатараас замын ажил хийхээр очсон нэг иргэний PSR шинжилгээний хариу халдвартай буюу эерэг гарсан талаар бид мэдээлсэн. Халдвартай болох нь батлагдсан иргэн нь 37 настай, Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны иргэн бөгөөд энэ сарын 29-нд Улаанбаатараас гарсан байна. Улмаар тухайн өдрийн 14:00-16:00 цагийн үед Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн байна.

Үүнтэй холбогдуулан Говьсүмбэр аймгийн Онцгой комисс тухайн өдрийн 16:00 цагаас хойш тус хоолны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг уриалжээ. Тодруулбал, аймгийн эрүүл мэндийн газрын 99549944, 99909856, аймгийн шуурхай штабын 70541100 дугаарын утсанд холбогдон шинжилгээ өгч, мэдээлэл авах боломжтой ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button