Нийгмийн

ХӨВСГӨЛ: Есөн иргэн ажиглалт, тусгаарлалтын дэглэм зөрчин гэрээс гарчээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын VI багийн иргэн 30 настай эрэгтэй М гэрийн ажиглалтад байх хугацаандаа архидан согтуурсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тухайн иргэнд одоо зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд Хөвсгөл аймагт мөн гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэм зөрчсөн хэрэг гарсан хэд, хэдэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 26-нд Улаанбаатар хотоос очсон иргэдэд хяналт хийхэд, есөн иргэн дэглэм зөрчин гэрээсээ гарсан байжээ.

Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах мөн хуулийн 4.2 дугаар зүйлд зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгслийг хурааж улсын орлого болгоно гэсэн байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button