СПОРТ

Монгол хөлбөмбөгчин Г.Ганбаяр 350 сая төгрөгийн үнэ хүрчээ

Өнөө цагт Монголын хөлбөмбөгчдөөс хамгийн өндөр амжилт гарган, олон улсын дэвжээнд гялалзаж яваа тамирчдын нэг нь Ганболдын Ганбаяр. 20 настай тэрбээр Унгарын дээд лигт тоглодог, “Активал Чаквар” багийн тоглогч.

“Transfermarkt.com” сайтаас Ази хөлбөмбөгчдийн үнийг гаргажээ. Тус сайтад онцолсон тамирчдын нэг нь Г.Ганбаяр. Түүнийг 100.000 евро буюу монгол мөнгөөр 350 сая төгрөгийг үнэтэй хэмээн мэдээлсэн байна.

5 хүн болон "transfer ..markt MOST VALUABLE PLAYERS ASIA- PART 1 GANBOLD GANBAYAR MARKET VALUE: €100K TAKEFUSA KUBO G MARKET VALUE: €20M KWANG-SONG HAN MARKET VALUE: €2.2M HEUNG- SON MARKET VALUE: €90M LEI WU MARKET VALUE: €4M TIM CHOW MARKET VALUE: €625K" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Түүний хөлбөмбөгийн анхны багш нь спортын мастер Ганхуяг. Харин 2016 онд С.Пүрэвсүх, Б.Гансүх дасгалжуулагчдын удирдлагад “Хоромхон” багт тоглож эхлүүлсэн.

Английн Премьер лигт тоглохыг мөрөөддөг, Криштиану Роналдугийн шүтдэг.

Монгол хөлбөмбөгчин Европ тивээс анх удаа медаль хүртлээ

Тэрбээр 2016 онд “Пушкаш” академид тэнцэн, Унгарыг зорьсон. Улмаар харийн оронд хөдөлмөр, зүтгэл, авьяасаараа ялгаран 2018 онд гэрээ байгуулсан юм.

1 хүн болон инээмсэглэж буй гэх мэтийн зураг байж болно

Г.Ганбаяр Унгарын дээд лигийн анхны тоглолтоо “Уйшепт” багийн эсрэг хийхдээ гараанд гарсан юм. Тэрбээр Активал Чаквар” багтай 2022 он хүртэл гэрээ байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-01 02:37

Монгол улсадаа ХӨЛБӨМБӨГийн тамирчид хэр их ц�##�ин авдаг бол

Back to top button