СПОРТ

“Пушкаш академи”-ийн тоглогч Г.Ганбаяр ОУХМ болжээ

Монголын шигшээ баг төдийгүй Унгарын “Пушкаш академи”-ийн тоглогч Ганболдын Ганбаяр Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар цол тэмдэгийг нь гардуулсан юм.

Г.Ганбаяр нь Монгол улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны тоглогч гэдгийг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.

2013 оноос Монгол улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багуудад тоглож ирсэн тэрбээр өдгөө үндэсний шигшээ багт дуудагдан, тоглож байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button