Нийгмийн

МҮБХ: Сар шинийн уламжлалт барилдаан зохион байгуулахаар боллоо

Сар шинийн уламжлалт барилдааныг 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсныг МҮБХ-ноос мэдээллээ.

Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны 02-р сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Ямар сайхан мэдээ вэ. Монгол тооллоор шинэ он гарах гэж бна. Тэгэлгүй дээ. Япон сумогоо, Европ хөлбөмбөгөө, бас өвлийн спортуудаа ,АНУ сагсан бөмбөгөө үзэгчгүй явуулж болоод бна. Бөхчүүдээс шинжилгээ аваад үзэгчгүй барилдуулахад эрсдэлгүй шүү дээ. Монгол түмэн бөхөө үзэж сайхан битүүлэх нь.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button