Нийгмийн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн сургуулийг УОК хүлээж авлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг барих ажил 2017 онд эхэлсэн. Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар баригдсан эдгээр барилгын гурав нь 2020 оны намар ашиглалтад орсон. Тэгвэл дөрөв дэх сургууль болох Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгыг Улсын комисс халдвар хамгааллын журмыг баримтлан ажиллаж, хүлээн авлаа.

Ийнхүү 75 дугаар сургууль нэг ээлжид 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн сургууль боллоо.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан сургуулиуд

  • Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль,
  • Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл,
  • Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга
  • Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button