Нийгмийн

“Тоёоко инн” зочид буудалд халдвартай иргэдийн ойрын хавьталуудыг тусгаарлажээ

“Тоёоко инн” зочид буудлаас сүүлийн өдрүүдэд халдвартай иргэдийг олноор нь тусгаарлаж буйд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өгөв.

Тэрбээр “Тус зочид буудалд халдвар голомтлон гарсан гэдэг худал. Бид халдвар гарсан даруйд ажиглан тусгаарлах байранд ойрын хавьталуудыг тусгаарладаг. Ялангуяа сүүлийн гурав хоногт өдөрт гэхэд 35-37 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хавьтлын тоо нэмэгдэнэ. “Тоёоко инн” зочид буудалд сүүлийн долоо хоногт өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтал 300 гаруй хүний тусгаарласан. Давтан шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрсэн тохиолдолд тэдгээрийг ХӨСҮТ рүү хүмүүсийг зөөвөрлөсөн. Тэдгээр иргэдийг тусгаарлан ажиглах байранд бид долоо хоног тусгаарлана. Долоо хоног тусгаарлахад хоёр удаагийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Гэртээ мөн өөрийгөө долоо хоног тусгаарлах юм” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button