Нийгмийн

COVID-19 МОНГОЛД: XII сарын 25-нд нэг, I сарын 5, 12, 22-нд гурван иргэн нас барсан

Нас барсан дөрвөн иргэний талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Арванэгдүгээр сарын 11-нээс хойш дөрвөн тохиолдол нас барсан. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь архаг хууч өвчтэй хүмүүс байсан. Коронавурисуийн халдвар тусаад эдгэрснийхээ дараа нас барсан. Зүрхний хэм алдагдалтай хүмүүс байсан. Харин үлдсэн хоёр тохиолдлын хувьд оношлогдоод эмчилгээ хийлгэж байхдаа нас барсан гэв. Энэ хоёр хүн маань бас л архаг хуучтай өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Ингээд өвчлөөд эдгэрсэн хоёр, өвчилсөн хоёр хүн нас барсан” гэсэн юм.

Харин хамгийн анхны нас баралт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд, удаах нь нэгдүгээр сарын 5, 12, 22-нд бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button