Нийгмийн

Налайх дүүрэгт батлагдсан тохиолдол ӨЧИГДӨР 18:00 цагийн үед хот руу автобусаар явжээ

Налайх дүүрэгт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдэж, хэсэгчлэн хөл хорио тогтоосон талаар бид мэдээлсэн. Тухайн иргэд өнөөдөр 13:11 цагт халдвартай болох нь батлагдсан бөгөөд дүүргийн Онцгой комисс хуралджээ. Улмаар ойрын хавьтал болон, гэр бүлийнхнийг нь тусгаарлажээ.

Одоогийн байдлаар НЭМТ-ийн дөрвөн тандалтын баг ажиллаж ойрын 7, дам 63 хавьтал, ойролцоо 4 гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ рүү илгээхээр бэлдээд буй аж. Тэдний үйлчлүүлсэн болон явсан газар болох VII хорооны 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хориог тогтоожээ.  

Тухайн хоёр иргэн нь Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяаллын бус хүмүүс бөгөөд СХД-ийн нутаг дэвсгэр, SUNDAY плаза, TBD андууд, бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр явсан байна.

Мөн батлагдсан нэг тохиолдол нь хоёрдугаар сарын 1-ний 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан ажээ. Иймд энэ цаг хугацаанд автобусаар хот руу явсан иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгч өөрийгөө хянах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button