НИЙГЭМ

Өнөөдрийн тусгай нислэгээр гурван өндөр настан зэрэг 166 хүн ирнэ

Өнөөдөр /2021.02.03/ 10.40 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онцгой хөөрсөн. Тэндээс иргэдээ татаад оройны 19.00 цагт эргэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах товтой байна.

Харин уг нислэгт бага насны хүүхэдтэй 18, жирэмсэн эх асран хамгаалагчийн хамт 15, өндөр настан гурав, эрүүл мэндийн шалтгаантай найм, бусад буюу өмнө нь тийзээ авсан 122 нийт 166 иргэн ирэх юм.

Энэ сард мөн дараах чиглэлд нислэг үйлдэж, нийт 840 орчим иргэнээ татаж авахаар болоод буй:

  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button