НИЙГЭМ
С.Энхболд: Хоногт 40 мянган шинжилгээ хийх бэлтгэлийг бүрэн базаасан
УОК хуралдаж дуусаад мэдээлэл хийлээ.
Үүгээр хоёрдугаар сарын 11-23-ны хооронд Нийслэлд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан талаар бид мэдээлсэн. Энэ өдрүүдэд нэг хаалга-нэг шинжилгээ зарчмаар хоногт 40 мянган шинжилгээ хийнэ гэж төлөвлөсөн хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан ярьсан.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
“PCR шинжилгээний лаборатори зургаан дүүрэгт бий, орон нутгуудад бий. Хөл хорионы үеэр лаборатори, боловсон хүчнүүдийг Нийслэлд татаж, төвлөрүүлж байна. Хоногт 40 мянган шинжилгээ хийх бүрэн боломжтой гэж үзсэн учраас энэ тоог та бүхэнд мэдээлж буй” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.