“Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж байна”

АН-ын гишүүн Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр
“Сая УИХ дээр Засгийн газрыг байгуулах явцад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт маш ноцтой зүйл хэлсэн. Сонгуулийн дараа үндсэн хуулийг дахиад өөрчилнө гэсэн. Үндсэн хуулийг жилийн өмнө өөрччлөө биз дээ. Тэнд ажилласан ажлын хэсэг дахиж найман жил гар хүрэх ёсгүй гэсэн. Гэтэл С.Бямбацогт тэгж ярьж байна.
Анзаарсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуульд хүрнэ гэж нууж байсан зүйлээ задалчихлаа. Юу гэж хардаж байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж байгаа юм байна. Бэлтгэлийг хангачихсан. Парламентийн бүх эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүлчихсэн. Одоо Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно гэчих л юм бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дэглэм шиг засаглалтай болно. Туркын дарангуйлагч Эрдагон ийм арга хэрэглэсэн” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв