Нийгмийн

Өвөрхангайд гэрийн ажиглалтад орох иргэдийг GPS gate tracker аппликейшнээр хянана

Өвөрхангай аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамжаар голомтын бүсээс ирж гэрийн ажиглалтад орох иргэдийн гар утсанд цахим хяналтын (TRACKER gps) программыг суулгаж, хяналт тавьж ажиллах тул андройд утастай иргэд Playstore-оос, iphone утастай иргэд appstore-оос GPS GATE TRACKER, аппликейшныг заавал суулгаж ирнэ.

Нийтийн тээвэр болон хувийн унаагаар зорчин ирэх иргэд PCR-ийн шинжилгээг #заавал хийлгэх ба шинжилгээний хариуг цахим үнэмлэхний хамт биедээ авч явна. Мөн "Тарнын гүүр” -ний постоор Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орж байгаа иргэн бүрээс түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээ авч нэвтрүүлнэ.

Иймд коронавирус цар тахлын голомттой бүс нутгаас ирсэн иргэд Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-д заасны дагуу 14 хоногийн хугацаанд #өөрийгөө гэртээ тусгаарлан, гэртээ зочин урихгүй байж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, мэргэжлийн анги байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмж, дэглэмийг чанд мөрдөхийг онцгой анхаарна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button