
Баянзүрх дүүргийн 26-р хорооны Баянмонгол хорооллын 402-р байрны нэгдүгээр орцноос сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос шинжилгээний баг гаргаж тухайн орцны иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг хүсье.