Нийгмийн

Баянзүрх дүүргийн V хорооны 6-р байрны 10 өрхийн 21 иргэнээс халдвар илрээд байна

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны зургадугаар байранд 2021.01.29-ны өдөр коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, цагдаагийн хамгаалалтад авсан. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар, нийт 10 өрхийн 21 иргэнээс халдвар илрээд байна.

Тодруулбал, батлагдсан тохиолдол бүртгэгдсэний дараа 57 айлын 85 хүнийг шинжилгээнд хамруулахад, долоон айлын 12 хүнээс халдвар илэрсэн бол энэ сарын 4-нд хоёр дахь давтан шинжилгээг хийхэд дахин гурван айл өрхийн 9 хүнээс халдвар илэрлээ. Үүнтэй холбоотойгоор, тус байрны цагдаагийн хамгаалалтыг буулгахгүйгээр, гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн хамгаалалт авсан хугацаанд, хоол, хүнс шаардлагатай айл өрхүүдээс захиалга авч хүнс хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн ариутгал, халдваргүйтэл болон хог ачилтыг тогтмол хийж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ
2021-02-06 23:36

АЛДААД ДУУСЛАА. СДАНУУДАА. 6-С ХӨЛ ХОРЬ ГЭЭ БИЗ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button