НИЙГЭМ

НЭМГ: ЭМЯ-наас шилжүүлсэн эрхээр N95 амны хаалтын тендер зарласан

Өнөөдөр /2021.02.07/ НЭМГ-аас N95 амны хаалтыг нэг ширхгийг нь 20 мянган төгрөгөөр, нийт 20 мянган ширхэг амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендер зарласан тухай мэдээлэл хэлэлцэгдэж байна.

Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах үеэрээ уг асуудлыг хөндөж, “Ард иргэдийн сэтгэл зүй эмзэг байхад учир явдлыг нь сайн тайлбарлаж өг. Ер нь буцаа, би ийм юмтай зууралдахгүй” гэхчлэн нэлээд уурласан.

Тэгвэл тайлбар хийх үүднээс НЭМГ-ын Орлогч дарга Л.Зэндмаа:

“N95 амны хаалт гэдэг өөрөө дотроо олон янз. Яг лабораторид зүүх, шинжилгээний сорьц авч байх үедээ зүүх гэхчлэн ялгардаг. Үүн дээр бол FFP3 стандарттай буюу лабораторийн ажилчид зүүх заалттай, үүнийгээ дагаад харьцангуй өндөр үнэтэй амны хаалт худалдан авах тендер зарласан.

Энэ тендерийн эрх ЭМЯ-наас НЭМГ-т шилжиж ирсэн. Бид анх санаачилж зарлаагүй. Бидэнд олгогдсон эрхийн дагуу, хууль зөрчилгүй зарласан тендер.

Нийслэлийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр молекул биологийн лаборатори байгуулж байгаа. Эдгээрт энэ амны хаалтуудаа хуваарилж өгнө.

Шалгаж үзсэн ч болно, ямар нэг хууль бус зүйл явагдаагүй. Сонирхсон хүмүүс чөлөөтэй ирээд бичиг баримтуудтай танилцаж болно, бидэнд нууж хаах зүйл үгүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2021-02-07 15:15

Зэндмаа дарга ажилдаа хариуцлагатай сайн хүн. Түүнд ямар нэгэн хувийн эрх ашиг огтоос байхгүй. Үнэн тайлбарласан байна.

Зочин
Зочин
2021-02-07 15:16

Bitgii hutsaad tom tsavchaa hiih geed bai. Tenderee 2/5-nd zarlasnaa 2/8-g hurtel huleej avna genee. Dund ni hagas buten sain baigaa geed tootsohoor huleej avah hugatsaa ni erduu 2/8-nii 1 udur l bolj taarch baina. Ene luivaraa boliochee. Yadaj tenderee hamgiin bagadaa 14 honog zarlah heregtei, TV radio sonin hevleleer zarlah yostoi. Tegj ursulduulj baij dundaas ni songoh bolohoos zugeer nuuj baigaad uursduu iddiim bish.

Зочин
Зочин
2021-02-07 15:57

Энэ байтугай идэж ууж байгаа байхаа. Новшнууд чинь

Зочин
Зочин
2021-02-07 17:32

Интернет бидэнд бараа бүтээгдэхүүний үнийг олоод харчих боломж олгодог гэдгийг ойлгодоггүй баймааргүй юм. Зүй бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй

Зочин
Зочин
2021-02-07 17:58

Онцгой үед тендер хэрэггүй ээ. Хууль өргөн барих хэрэгтэй. ЭМГ ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө маш шуурхай сайн ажилласан байна.

Зочин
Зочин
2021-02-07 18:27

Тэгээд тэр ялгаагаа шууд тайлбарлахгүй яасын?

Би
Би
2021-02-08 05:00

Тийм байлгүй дээ. Би бас дотроо олон янз байдаг байх л гэж бодсон. За тэгээд ш�##�гаад үнэн зөв нь олдох байлгүй.

Зочин
Зочин
2021-02-08 14:30

Itgehgui bna, itgel alga. Amraltiin odroor zarlaad ajil ehlenguut haadag tender te. Mundag darga ene ter geed magtaad bga humuus hamsaatan ni biz. Zugeer z##lj uz

Холбоотой мэдээ

Back to top button