НИЙГЭМХУУЛЬ

Яруу найрагч Д.Галсансүхэд 3.3 жил хорих ял оноолоо

2020 оны зургадугаар сард яруу найрагч Д.Галсансүх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин, онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Д.Галсансүхэд 3 жил, 3 сарын хориг ял оноон, жолоо барих эрхийг нь зургаан жилээр хаслаа.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button