Сурвалжилга, Нийтлэл

ДАТА: Монголбанк 300 сая төгрөгөөр ИЖ БҮРЭН фитнесс төхөөрөмж авах ТЕНДЕР зарлажээ

Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Монголбанкнаас 300 сая төгрөгийн өртөгтэй, фитнесс төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ.

Санхүүжилт Монголбанкны өөрийн хөрөнгөөр хийгдэх бөгөөд тендерийн материалыг гуравдугаар сарын 4-нийг хүртэл хүлээн авахаар заажээ.

Харин тендерийн урилгатай дэлгэрэнгүй танилцвал, “Фитнессийн тоног төхөөрөмж” гэдэг нь иж бүрэн фитнесс хэрэгслийн багцыг хэлсэн гэж ойлгогдож байна.

Тухайлбал:

  • Дасгалын гол төмөр дөрвөн ширхэг
  • Сет диск, өөр өөр жингүүдээс нийт 24 ширхэг
  • 10 хос гантел
  • Тохируулгатай налуу бандан хоёр ширхэг
  • Гэдэс таталтын бандан нэг ширхэг
  • Мөр болон цээжний гурван түвшинт шахалтын төхөөрөмж нэг ширхэг
  • Нурууны булчин хөгжүүлэх хоёр төрлийн таталтын кабельтай төхөөрөмж нэг ширхэг
  • Суугаа гуяны хоёр толгойт булчин хөгжүүлэх кабельтай төхөөрөмж нэг ширхэг
  • Олон үйлдэлт тэмээ нэг ширхэг
  • Смит машин /чиглүүлэгчтэй суулт болон олон шахалтын/ нэг ширхэг
  • Гүйлтийн цана нэг ширхэг
  • Хэвтээ шахалтын бандан нэг ширхэг
  • Гүйлтийн зам хоёр ширхэг
  • Шал, бэлтгэлийн олс зэргийг олон улсын нарийн стандарт болон үзүүлэлтүүдийн хамт тодорхой зааж өгчээ.

Зургийн тайлбар: Тендерийн урилгад дэлгэрэнгүй зааж өгсөн төхөөрөмжүүдийн үзүүлэлт, нэр, стандарт зэрэг

Дээрх төхөөрөмжүүд нь фитнесс клубүүдэд хэрэглэгддэг. Тэгэхээр ийм төхөөрөмжүүдийг худалдан авбал Монголбанк дотроо цомхон гэлтгүй дориун фитнесс дасгалын заалтай болохоор харагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-09 12:37

эдийн засаг хүнд байхад арай бишүү. Энэ нөхрийг эрхлүүлж дуусаагүй юу ер сайдаа

Тунгаа
Тунгаа
2021-02-09 13:20

За �######�аа өөрсдөө өчнөөн баян байж өөрсдөө ав ард түмэн хэцүү байна аргаа бараад өөрийгөө шатааж байгаа ш дээ болилдоо та нар

Зочин
Зочин
2021-02-09 13:57

Арай дэндэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button