Нийгмийн

Эмэгтэй алба хаагчид өнөөдрөөс эхлэн эргүүлд гарахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг  богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг авч, шийдвэрлэжээ. 

Үүнээс гадна төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гомдол өчигдөр нийгмийн сүлжээгээр их гарсан. Эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргасан нь зохисгүй асуудал гэж үзэж байна. Мөн эргүүлд гарч байгаа нийт алба хаагчдын бие засах газар, дулаацах байр, халуун хоол хүнсний асуудал дээр олон гомдол ирлээ. Энэ асуудлыг шийдсэн үү?

НЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.МӨНГӨНШАГАЙ: ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧИД ӨНӨӨДРӨӨС ЭРГҮҮЛД ГАРАХГҮЙ

-Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нар руу албан бичиг явуулсан. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарь дээр өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон. Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газрыг эргүүлд гарч байгаа алба хаагчдад үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийсэн. Өчигдрийн 16:00 цагаас эхлэн эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаашид Нийслэлийн шуурхай удирдлагын 1800-1200 дугаарын утас болон чатботод иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх үүргийг Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд өглөө. Мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, өвчний голомтыг хумих тал дээр алба хаагч бүр хүчин чармайлт гарган, ажиллахыг үүрэг болголоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчууд бид юухан дээр ч гэсэн бусдын тав духыг бодож шийдвэр гаргадаг баймаар юмаа. Дээр доргүй бусдад хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй байна.

ҮНЭН
ҮНЭН

Жендер ярина тэгээд ажил хийхгүй

Mongol
Mongol

Buh halamjaa uguhuu boli. Halamj avaad ajil hiihgui hel amaa biluudeed heruul temtsel hiigeed yum bolgoniig muulaad uls ornoo bodohgui bna ajil hiilgej ter halamjaar avaad bga mungiig ni ug .

ард
ард

ажлаа хийгээч төрөөс халаиж хүриэх болхоороо шүлсээ үсчүүлээд нүд нь улаанаараа эргээд авдаг бж юун ийм онцгой нөхцөлд эмэгиэ гээд хойш сууна гэж юу бхав

Зочин
Зочин

Жендэр яриад бүх зүйлээс ашиг хүртээд сурчлаа амар ч юмуу юуч хийхгүй

Холбоотой мэдээ

Back to top button