Нийгмийн

Ухаан алдсан зургаан настай охиныг албаны машинаараа эмнэлэгт хүргэж, амийг нь аварчээ

2021 оны хоёрдугаар сарын 13-нд буюу өнөөдөр 11:00 цагийн үед  "Home plaza” орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Нямбаяр нь гэрэл дохио зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан "lexus” маркийн автомашиныг зогсоож шалгажээ.

Ингэхэд тухайн машины жолооч Э нь "Зургаан настай охин ухаангүй байна, туслаач” хэмээн уйлсан байдалтай байсан аж.

Тиймээс алба хаагч охиныг болон асран хамгаалагчийг нь албаны автомашинаар тээвэрлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй хүргэн өгч, хүүхдийн амь насыг аварсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button