Нийгмийн

Б.Азжаргал: “Амгалан” амаржихад эмчлүүлсэн эмэгтэй болон гэр бүлийнх нь хүнээс халдвар илэрлээ

Дархан-Уул аймагт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Энэ асуудлаар дөнгөж сая АОК хуралджээ. Хурлаас гаргасан шийдвэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Халдвар авсан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Улаанбаатар хотод хорт хавдрын эмчилгээнд хамрагдаад, Дархан-Уул аймгийн онцгой комисст бичгээр хандаад, орон нутагтаа ирсэн. Хоёрдугаар сарын 07-нд Дархан-Уул аймгийн постоор нэвтэрсэн. Ингэхдээ түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан учраас постоор нэвтэрсэн. Ингээд гэртээ очсон. Улаанбаатараас ирсэн иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдаж байгаа. Тухайн иргэнээс эхний давтан шинжилгээг авахад халдвар батлагдсан учраас Улаанбаатар хот руу, ХӨСҮТ рүү шилжүүлэхээр ажиллаж байна.

“Амгалан” амаржих газраас үүдэлтэй, тэндээс халдвар авсан байх магадлалтай. Ингээд гэртээ ирээд гэр бүлийнхээ хүнд халдварлуулсан байх нь эхний өгүүлэмжээр батлагдаж байна.

Тухайн иргэд долоо хоногийн хугацаанд гэрийн хориогоо маш сайн барьсан. Хашаанд нь аав нь байдаг ч гэсэн хавьталд ороогүй нь бдиний ажлыг явуулахад тус нэмэр болж байна. Нэгдүгээр хавьтлын найман иргэнийг тусгаарлах ажил хийгдэж байна. Тодруулбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ажилтнууд болон постны ажилтнууд байна.

Энэ хүмүүс хавьтал болж, гадуур яваагүй учраас Дархан-уул аймагт ямар нэг хорио тавихгүй, бүх зүйл хэвийн ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-13 22:02

Eр нь ковидоор �##�ь намын гишүүд илүү өвдөж байна вэ

Иргэн
Иргэн
2021-02-13 22:34

Хурдан эдгээрэй... Дархан мундаг даргатай юм шиг байгаан.

Огцор доо Цагаан сардсан Дархан-Уулчууд
Огцор доо Цагаан сардсан Дархан-Уулчууд
2021-02-13 23:09

Назгайруулаад ЦАГААН сар ТЭМДЭГЛҮҮЛЭЭД, ХАЛДВАР ГАРГААд, ОРЦООР НЬ ДҮҮРЭН ХОГ, ГУДАМЖНЫ АМЬТАНТАЙ, МАСКАА зҮҮДЭГГҮЙ ГАЗАР ! Өөр чаддаг хүнд нь чух�##� ажлыг өг дөө !

Зочин
Зочин
2021-02-13 23:12

АЗ жарг�##�д аз таарсан болохоос юу нь мундаг байх вэ ? Аз таараагүй эдгээр х�##�двартай хүмүүс нь гараад явсан бол ЦАГААН сар ӨРГӨН тэмдэглэж хэссэн Дарханчуудад х�##�двар х�##�дах абйлээ. Бөөнөөрөө хэссэн. Маскгүй хүн их байдаг газар. Ялангуяа з�##�уу хүмүүс гудамжинд одоо маск гэж мэдэхгүй л явж байна. Дэлгүүрт орохоороо х�##�ааснаасаа гаргаж ирж зүүж байх жишээний. Ямар ч ариутг�##� угаах арчих боломжгүй газар байж ядаж маск зүүх бээлийн өмсөхийг хэвшмээр байна.

Дархан хогны менежмент муу
Дархан хогны менежмент муу
2021-02-13 23:17

Дарханы орон сууц бүрийн гадна золбин нохой муур байдаг газар. Хүмүүс нь заваанаа мэдэхгүй бас тэднийгээ хооллож хууль зөрчдөг, Юун х�##�двар тараагч гэж бодохтой манатай. Жижиг газар, хоггүй золбин амьтангүй байж болно. Орон гэргүй хүмүүс нь шинэхэн хийсэн хогийн сав эвдэнэ. Золбин амьтад нь хүмүүсийн хаясан яс зуугаад энд тэнд хаяна. Хүмүүс нь цонхоороо, б�##�коноороо хогоо хаядаг тэнэг газар. Эр, эм хамаагүй. Үүний эсрэг хэн ч юу ч хийдэггүй. Хөөрхий хог цэвэрлэдэг хүмүүс цэвэрлэх нь цэвэрлээд ачих нь улаан гараараа автомтжуулсан системгүй хогийг ачдаг. Нэгэнт гараараа хог ачдаг системтэй бол айлуудаа хогоо заав�##� уутанд хийж амыг нь битүүлж хаяхыг шаардах хэрэгтэй. Ачдаг хүмүүст ч гэсэн ууттай хог ачих амар !

Зочин
Зочин
2021-02-13 23:22

Энэ өвөл лав явган хүний замын цас ч арилг�##�гүй хавартай золгож байна. ийм л хариуцлагагүй газар. Хот тохижуулахынхан ганцхан машин замыг л тордож арчилдаг цэвэрлэдэг. Их л сонин системтэй газар даа !

УОК-н буруу
УОК-н буруу
2021-02-13 23:25

Дарханд цагаанс ар өргөн тэмдэглэсэн. За мөр гаргаад явахыг айхтар буруутгахгүй. Гэхдээ айл хэсэхийг бол буруутгана. Хүүхдээ тэврээд л хүмүүс хэсээд байсан. Аав ээждээ очсон бол хамаа �##�га. Гэвч ээв ээжээсээ өөр газраар өргөн хэсцэгээсэн шүү ! Улсын онцгой комис сайн тайлбар хийгээгүйгээс хүмүүс УБ-т л ганцхан цагаанс ар тэмдэглэхгүй гэж буруу ойлгосон бололтой байсан.

зочин
зочин
2021-02-14 11:22

Ингэж хүмүүс ухамсартай байв�##� х�##�двар тархахгүй.

Зочин
Зочин
2021-02-14 12:38

Та нар Насанбатаасаа с�##�аач ээ. Хаянхярваагийн "гар хөл" бологсод Дархан хотыг эзлээд, хийсэн юмгүй л Эрх дархаа л сайн эдэлцгээж байна ш дээ. МАН-ын ийм хүмүүс яаж дарг�##�ах нь ойлгомжтой ш дээ. Эхлээд овоо эсэргүүцээд байсан одоо бүр дасан зохицсон юмуу. Ингэж болохгүй дээ. Өөрсдөө л санаачилгатай байж хотоо аврана.

zochin
zochin
2021-02-15 12:06

darhanii darga sain ajillaj bga harin irged yalanguya zaluu hvmvvs heneggvi baigaa ni vnen hoorondiin zai baridaggvi olonooroo selgvvtsdeg parkaar hvvhedvvd maskgvi ih selgvvtsej bn

Холбоотой мэдээ

Back to top button