Нийгмийн

Ц.Бархас: Энэ ялалт ганц миний биш манай гэр бүлийн хамтын хөдөлмөр

“Монгол HD”, “Ард” санхүүгийн нэгдэлтэй хамтран Америкийн алдарт MGM продакшны бүтээл “The Apprentice” бизнесийн реалити шоуг зохион байгуулж, Ц.Бархас яллаа. Шоу дууссаны дараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа тэмцээнд оролцсон сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Юуны өмнө дэлхийн хэмжээний шоу Аппрентис нэвтрүүлгийг Монголдоо маш өндөр хэмжээнд үнэхээр мундаг зохион байгуулсан Монгол ТВ, Ард Санхүүгийн Нэгдлийн удирдлагууд болон нийт ажилтнуудад нь гүнээ талархал илэрхийлье.

Хэдий нэвтрүүлгийн туршид би ганцаараа даалгавар биелүүлж явсаар өдий хүрч байгаа юм шиг харагдавч энэ ялалт нь ганц миний биш манай гэр бүлийн хамтын хөдөлмөр, хамтын ялалт байлаа. Хоёр хүүхдээ харж үлдээд арыг минь бат даасан эхнэр маань, тэдэнд маань үргэлж тусалж дэмжиж байсан хоёр талын аав ээж, ах дүү нар та нар маань жинхэнэ ялагчид юм шүү.

Аппрентисаас авсан бас нэгэн үнэ цэнэтэй зүйл маань нөхөрлөл байлаа. Өрсөлдөх үедээ ил цагаан шударга өрсөлдөж, нөхөрлөх үедээ үнэнч сайхан нөхөрлөсөөр бид амьдрал туршид хамт байх анд найзууд болцгоосоон. Салбар салбартаа цахиур хагалагч, шинэ санааны дуусашгүй эх ундарга, хурдтай, хүчтэй, шинэ үеийн манлайлагч, түчээлэгч гээд та нар маань шилдгийн шилдгүүд билээ.

Ард Санхүүгийн Нэгдэлд Ч.Ганхуяг захирлын санал болгосон ажлын байранд орж хүлээлгэсэн их итгэлийг нь даан, илүү ХҮЧТЭЙГЭЭР, илүү ихийг ХАМТДАА бүтээх болно. “Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлооно” гэсэн бүхэл бүтэн үндэстний хэмжээний амбиц, үзэл санааны төлөө өөрийнхөө ур чадвар, мэдсэн сурсан бүхнийг зориулж, зүтгэн ажиллах болно. Галтай цогтой, одтой хийморьтой Ард Санхүүгийн Нэгдлийн чадварлаг залуустай нэгдэж нэг баг болж байгаадаа туйлын баяртай байна.

Мөн хожиход минь баярлан хөөрч, хожигдоход минь хамтдаа халаглаж нэвтрүүлгийн туршид намайг дэмжин суусан та бүхэндээ хамгаас их баярлалаа.

Зорилготой, Зоригтой, Зогсолтгүй, Зөв байя” гэжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
furosemide for dogs dosage
furosemide for dogs dosage
2021-09-25 21:58

best buy isotretinoin

gabapentin nerve pain
gabapentin nerve pain
2021-10-12 02:54

Achat Viagra En Ligne

Viagra
Viagra
2021-10-30 17:20

Keflex And Definition

Stromectol
Stromectol
2021-11-01 21:25

Ciprofloxacin And Amoxicillin

Cialis
Cialis
2021-11-02 09:26

Flomax

Cialis
Cialis
2021-11-02 23:33

Buying Zithromax Online Overnight Shipping

Propecia
Propecia
2021-11-07 04:16

Smoking Pot On Amoxicillin

buy prednisone online for humans no prescription
buy prednisone online for humans no prescription
2021-11-10 17:08

Buy Nolvadex And Hcg Online

lasix sale
lasix sale
2021-11-11 08:39

Cheap Levitra Canada

discount drug viagra
discount drug viagra
2021-11-13 14:56

Mail Order Antibiotics

Priligy
Priligy
2021-11-16 16:48

viagra en linea

another name for gabapentin
another name for gabapentin
2021-12-08 00:12

Awc Canadian Pharmacy M#ll

Холбоотой мэдээ

Back to top button