Нийгмийн

Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгчийг Clubhouse-ийн ярилцлагад урьжээ

Clubhouse нь онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон олон нийтийн цахим харилцааны хэрэгсэл юм.

Уг цахим харилцааны хэрэгсэлд зөвхөн уригдсан хүмүүс хэрэглэгч болж, дуу хоолойгоор харилцдаг юм. Харин Америкийн бизнесмэн Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Clubhouse сүлжээнд ярилцлагад урьжээ.

Тэрбээр энэ сарын 14-нд твиттер хуудсандаа “Та Clubhouse-д болох ярилцлагад оролцох уу?” хэмээн Кремлийн албан ёсны хаягт хандан бичсэн байгаа юм. Харин дараа нь “Тантай ярилцах миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” хэмээн оросоор бичжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button