НИЙГЭМ

Ерөнхий сайдын төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнэ томилогджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхүүдээ томилж эхэлжээ. Улмаар Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилсон байна. Тэрбээр

  • 2017 оноос МУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх
  • 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар,
  • Нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд болон бизнесийн салбарт, төрийн албанд ажилласан ажилласан туршлагатай байна.
  • Түүнчлэн Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаас гадна “Алсын хараа 2050 - Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button