Нийгмийн

Ц.Ганзориг: Нэг өрхөөс хоёр, гурван иргэн шинжилгээ өгч байгаагаас ачаалал нэмэгдсэн

“Нэг өрх-нэг шинжилгээ”-ний явц, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр:

"Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний гол зарчим нь өөрөө нэг өрхийн нэг иргэнээс шинжилгээ авах билээ. Гэтэл зарим дүүргүүдэд нэг өрхөөс гэр бүлийн хэд хэдэн гишүүн давхардаж өгснөөс, зарим дүүрэгт хэдэн хүний шинжилгээ дутуу хийгдсэн. Мөн өөр дүүрэг хорооны иргэд шинжилгээ өгсөн шалтгаан гарсан. Уг шалтгаанаас Хан-Уул дүүрэгт хэдэн иргэний шинжилгээ дутуу хийгдсэн. Хэрэв гэр бүлээс нэг иргэн шинжилгээнд хамрагдсан бол давтан шинжилгээ өгөхгүй байхыг хүсье” гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button