Нийгмийн

"Бороо гоулд”-ийн 267 ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Бороогийн алтны уурхайд ажиллах 267 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт шинжилгээний найман хүний бүрэлдэхүүнтэй гурван баг Баянгол, Мандал сумын нутаг болох Их таширын хөндийд үйл ажиллагаа явуулж буй “Бороо гоулд” компанийн алтны уурхайд ажиллаж, уурхайн 267 ажилчдаас PCR шинжилгээ авчээ.

Мөн өчигдөр Улаанбаатар хотоос “Шаамар-6”-гийн постоор нийт долоон иргэн нэвтэрсэн. Үүнээс Сүхбаатар суманд дөрөв, Алтанбулаг суманд хоёр, Цагааннуур суманд нэг иргэн тус тус ирж, тэднээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button