Нийгмийн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.  150 мянган тун Оксфордын Астразенека вакцин авах болсныг дурдаж цаашид нэмж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлж, улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй  ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоун тэмдэглэв. Цаашид Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулна гэдэгт итгэлтэй байна гээд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой  төсөл,  хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button