НИЙГЭМ

Ц.Ганзориг: Өнөөдөр, маргааш 45800 өрхийг шинжлээд “Нэг хаалга-нэг шинжилгээ” дуусна

Засгийн газрын хэвлэлийн албанаас “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө.

Үүгээр ЗГХМОНХА-ны дарга Ц.Ганзориг, “Нэг хаалга-нэг шинжилгээ үйл ажиллагаа 10 дахь өдрөө үргэлжилж байна. Одоо өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт БЗД-ийн 45800 хүний шинжилгээ аваад, дуусна. Өчигдөр Сүхбаатар дүүргийг шинжилж дууссан. Өнөөдөр БЗД-т суурин дөрвөн цэг, явуулын 193 баг ажиллана.

Хөл хорио тавигдлаа гээд айдас ард үлдсэн гэсэн үг биш. Эрүүл мэнд, эдийн засаг хоёулаа нэгт гэдэг зарчмыг барина. Иргэн та халдвар, хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зайгаа бариагүй бол үйлчлэхгүй гэдэг шаардлагыг ААН-үүд тавьж болно” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button