НИЙГЭМ

БНЭУ-аас нааш 150 мянган тун “AstraZeneca” вакцин хөөрлөө

БНЭУ-аас 150 мянган тун “AstraZeneca” вакцин МИАТ-ийн тусгай нислэгээр Улаанбаатар хот руу хөөрсөн байна.

Эдгээр вакциныг олон улсын COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улс үнэ төлбөргүй хүлээн авч байгаа юм. Онгоц үүрийн 05.30 цаг орчимд Улаанбаатар хотод газардах товтой байна.

Мөн хоёрдугаар сарын 22-ны даваа гарагт БНСУ-аас 125 мянган тун “Pifzer/Biontech” вакциныг хүлээн авах юм. Үүгээр манай улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа хийж эхэлнэ.

Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины хамгийн эхний тунг тариулж, ард иргэдээ уриална хэмээн мэдэгдээд буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button